Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны бичил уурхайн өнөөгийн байдал
2021-08-18

Уулзалтын үеэр одоогийн бичил уурхайн журмын зогсонги байдлаас үйл ажиллагаа зогсонги байгаатай холбоотой асуудлаар ярилцаж мэдээлэл өгч ажиллаа. Бичил уурхайн салбарт олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулан олон жилийн турш энэ салбарт ажиллаж байгаа нөхөрлөлийн ахлагч хоёр хүний түүхийг бичих зорилготой ярилцаж, мэдээллийг тэмдэглэлд буулган, зургийг буулгав.

Мөн боловсруулах цехийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн процесс болон үйл ажиллагааны талаар мэдээлэл авч зураг авалт хийлээ.

Баатар вангийн хишиг холбоо ТББ-ийн олборлолтын талбай дээр ажиллаж байсан Д.Дамбийсүрэнжав ахлагчтай нөхөрлөлийн олборлолтын талбай дээр ажиллаж байгаа гишүүдтэй уулзан, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ мэдээлэл өгч, зураг авалт хийлээ.

Мөн Түнхэл Манлай нөхөрлөлийн олборлолтын талбай, тэсэлгээний агуулахын үйл ажиллагаатай танилцаж, гишүүдтэй мэдээлэл солилцож, мэдээллээр хангав. Мөн олборлолтын талбайн нөөцийг тогтоох зорилгоор геологич урилгаар ирж ажиллаж байгаатай таарлаа. Бичил уурхайчдын ажлын байрыг тогтвортой хэмжээнд эдийн засгийн хохирол амсахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагаар нөөцийг тогтоох ажлыг гүйцэтгүүлэх гэж оруулж өгөх тухай ярилцлаа.

  • Уулзалтаар гадаад, дотоодын байгууллагад өгөх болон байгууллагын вебсайтад байрлуулах шинэ дүр төрх бүхий гэрэл зураг авч, нөлөөллийн ажилд ашиглаж болох 2 бичил уурхайчны түүхийг бэлдлээ. Санхүүжүүлэгч байгууллагуудад зориулсан түүх бэлдэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн нөөц тогтоогч байгууллагын төлөөлөлтэй МБУНДХ-ний байранд уулзах уулзалт товлож, бичил уурхайчдад тулгарч буй нөөц тогтоох асуудлыг шийдэх арга зам хайх боломж бүрдлээ.
  • Хүдэр олборлох цехүүд нэмэгдэж хүртээмжтэй байгаа нь сайшаалтай хэдий ч нөөц тогтоож чадаагүй нь улмаас алтны агуулга багатай хүдэр нийлүүлснээс үүдэн  боловсруулах үйлдвэрт өгөх бичил уурхайчдын өр нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
  • Мөн гишүүдийн ажлын байр алдагдсан, орлого хаагдсан, өр зээлийн хэмжээ ихэссэн гэсэн гомдол илэрхийлж байгаа нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын төслийг яаралтай батлах, улмаар МУ-ийн Засгийн газрын 355-р тогтоолын улмаас шинээр гэрээ байгуулах, газрын зөвшөөрөл, дүгнэлт гарахгүй байгаатай холбоотой дээрх асуудлууд хүндрэлтэй байгаа нь гишүүдийг бухимдуулж, хууль бус үйл ажиллагаанд татан оролцуулж байна.
Сэтгэгдэлүүд