planetGOLD МОНГОЛ төслийн удирдах хороо хуралдав
2024-01-23

planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны ээлжит хурал 2024 оны 1-р сарын 22-ны өдөр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатарын даргалсан тус хуралд удирдах хорооны гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл, төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Хурлаар planetGOLD Монгол төслийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон бичил уурхайн албажуулалтын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны мэдээлэл өглөө.

Түүнчлэн planetGOLD Монгол төслийн үйл ажиллагаа 2024 онд дуусгавар болохтой холбогдуулан төслийн үр дүнгийн үзүүлэлтүүд болон Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах стратегийг Удирдах хорооны гишүүдэд тус тус танилцуулав.

Удирдах хорооны гишүүдийн зүгээс танилцуулгуудаас тодруулах асуулт асууж санал хэллээ. Гишүүдийн зүгээс төслийн нэвтрүүлж буй мөнгөн усгүй баяжуулах системийн үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг онцоллоо.

Улмаар Удирдах хорооны зүгээс төслийн тайланг хангалттай гэж дүгнэн 2024 оны төлөвлөгөөг баталснаар хурал амжилттай өндөрлөлөө.

Сэтгэгдэлүүд