Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран “Үнэт Эдлэл, Үнэт Металлын Салбарын Нэгдсэн Экспо”-г Улаанбаатар хотод 2024 оны 4-р сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулав. planetGOLD Монгол төсөл уг экспог дэмжин ажиллалаа.
Энэхүү экспод үнэт эдлэл үйлдвэрлэгчид, худалдаалагчид, гадны брэндүүдийн албан ёсны борлуулагчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
planetGOLD Монгол төслийн хувьд төслийн хэрэгжилтийн хүрээнд эрхлэн гаргасан ном товхимол, бодлогын тайлангуудаа нийтэд дэлгэн танилцуулав. Түүнчлэн VR төхөөрөмжөөр төслийн зүгээс Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд байгуулсан алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй цехийг танилцууллаа.