Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа
2018-08-15

"Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх" бүсчилсэн сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Монголын Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоотой хамтран Хэнтий аймгийн Чингис хот, Батноров, Норовлин суманд болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус зохион байгууллаа.

Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Төв зэрэг 10 аймаг, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд, нийт 43 сэтгүүлч хамрагдаж хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг авлаа. Мөн сургалтын үеэр Хэнтий болон Сэлэнгэ аймаг дахь бичил уурхайчдын ахуй амьдралтай биечлэн танилцаж, хүний эрхэд суурилсан, зохион байгуулалтад орсон бичил уурхайн сайн туршлагыг сурвалжилсан юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төвийн болон орон нутаг дахь ажилтнууд оролцооны аргад тулгуурлан явуулсан бөгөөд "Хүний эрхийн зөрчлийг танин мэдэхүй”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба Хэвлэл мэдээлэл”, "Уул уурхай ба хүний эрх” сэдвээр хичээл заалаа.

Сэтгэгдэлүүд