Анхлан 700 гаруй хувиараа алт олборлогч эвлэлдэн нэгдэж, өөрсдийн нэн шаардлагатай амьдралын баталгааг хангах, тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, хүний эрхийн хүрээний олон асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэж, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах замаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх зорилгоор “Дууш Мандал Хайрхан Холбоо” төрийн бус байгууллагын суурийг анх 2008 онд тавьжээ.
Энэ цагаас хойш ТББ-ын гишүүд, нөхөрлөл, холбоодын үйл ажиллагааны тогтвортой байдал, бичил уурхайчдын дунд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Одоогоор 13 нөхөрлөлийн зохион байгуулалт доор нийт 130 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тус ТББ-ын хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаа нь бичил уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, гишүүдийнхээ хүний эрх, нийгэм эдийн засгийн нөхцөлийг сайжруулах, хамгаалахад чиглэсэн арга хэмжээ нь тэднийг бичил уурхайн жишиг ТББ хэмээн тодорхойлох хэмжээнд хүргэж чаджээ.
Нэн тэргүүнд, тогтвортой бичил уурхайг хөгжүүлэх, гишүүдийнхээ эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамрах сургалтуудыг зохион байгуулж ирсэн нь ТББ-ын нөхөрлөл, гишүүдийн амьдрал үйл ажиллагаандаа дэвшил, ахиц хийх томоохон хөрөнгө оруулалт болсон аж. Хууль эрх зүйн мэдлэг нэмэгдсэний үр нөлөөгөөр 2008 онд Монгол Улсын Засгийн Газраас “Хувиараа ашигт малтмал олборлогчдын түр журам” батлагдахад гишүүд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж холбогдох хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байжээ.
Гишүүд, нөхөрлөл бүлгийн хэнтэй ч уулзсан сургалтын ач холбогдол үр нөлөөг “хандлага, зан үйлийг өөрчлөх гол чиглүүлэгч” хэмээн томьёолж байгаагаас сургалтын үр нөлөө амьдрал, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийн хэмжүүр болж чадсаныг илэрхийлж байлаа. Жишээлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 80-90 хүн, нөхөн сэргээлтийн чиглэлээр 50, эрүүл мэнд нийгмийн даатгалын чиглэлээр 30-40, бичил уурхайн холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр 70-80 хүн жил бүр сургалтад хамрагддаг байна. Хөгжлийн бусад онцлох давуу тал нь, гишүүд зүгээр нэг сонсоод, сургалтад хамрагдаад зогсохгүй, тэндээс сурч мэдэж ойлгосноо бодитоор хэрэгжүүлж ирсэн нь гишүүдийн хандлага зан үйлд гарсан өөрчлөлтөөс тод харагдаж байлаа.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах анги, Тогтвортой бичил уурхай төсөл, хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөвлөгөө, сургалт сурталчилгаа хийж ирсэн нь хувиараа алт олборлогч гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, сэргийлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ. Үүний үр дүнд, “Авран туслах” баг байгуулагдан тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг нь осол эндэгдэл буурах, олборлолтын талбайд хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдүүлж чадсан байна.
Бичил уурхайчдад тулгамддаг томоохон асуудал нь газрын зөвшөөрлийн тухай асуудал юм. Нэгдсэн журам, зохион байгуулалтаар өөрсдийн хүч, эв санаагаа нэгтгэж, орон нутагтаа олон талаар нөлөөлж чадсаны үр дүнд “Ноёд” олборлолтын газрын дүгнэлт гарснаар албан ёсны зөвшөөрөлтэй газар бүхий ажлын байртай болж чадсан байна. Өөрсдийн албан ёсоор зөвшөөрөгдсөн талбайдаа нөхөн сэргээлт хийдэг туршлагыг үлгэр жишээ болохуйцаар орон нутагтаа хүлээлгэн өгөх замаар нутгийн захиргаа, удирдлагад өөрсдийн хийж бүтээсэн ажлуудаа тайлагнаж цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадсан байна. Түүнчлэн, хамтын ажиллагаа нь хүрээгээ тэлж орон нутгийн удирдлага, эмнэлэг, цагдаагийн байгууллагаа хязгаарлагдахгүй олон улсын байгууллагатай хамтран ажилладаг.
Ажлын хүнд нөхцөлтэй холбоотойгоор бичил уурхайчдын дунд уушгины өвчлөл, багтраа, ууц нурууны өвчин элбэг байдаг. Тиймээс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үр шим, ашиг тусыг сурталчлах ажлыг тогтмол хийсний үр дүнд өнөөдөр гишүүдийн 90-ээс дээш хувь нь эрүүл мэндийн даатгалд, 70-аас дээш хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг болсон. Мөн жил бүр тогтмол сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд гишүүдийг хамруулж, нийтлэг тохиолддог өвчний талаарх сургалтад суулгаж эрүүл мэнддээ анхаардаг болсон. Мөн байгууллагын хөгжил дэвшил нь гишүүдийн сайн сайхан эрүүл аюулгүй байдалд нөлөөгөө үзүүлж буйн нэгээхэн жишээ ажээ.
Бичил уурхайчдад тохиолддог нийтлэг бэрхшээлтэй асуудлын нэг нь тэсэлгээний асуудал. Энэ асуудлыг зөв зохистой шийдээгүйгээс, бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд өндөр эрсдэл дагуулсан хэвээр. “Дууш Мандал Хайрхан Холбоо” байгууллагыг анхлан санаачилж байгуулалцаж явсан анхны тэргүүн Д.Туяатай энэ байдал мөн л салшгүй холбоотой. 2015 оныг хүртэл бичил уурхайчид тэсэлгээний бодисыг хууль бусаар худалдан авч, нууцаар ашигласан зэрэг тэсрэх бодисын хууль бус хэрэглээ, борлуулалтын талаарх асуудлыг шийдвэрлэх нь нэн тулгамдсан асуудал болж байлаа. Энэ нь тийм ч амар хялбар асуудал биш, олон компани, байгууллагатай уулзаж хамтран ажиллах боломж эрэлхийлсэн хэдий ч тийм ч амар шийдэгдсэнгүй. Ёстой л өөрийн олон жилийн туршлагатайдаа Д.Туяа тэсэлгээний асуудлыг шийдвэрлэхийн тулд багагүй оролдлого хийсний дүнд тусгай зөвшөөрөл бүхий “Давхар Тэсрэлт” ХХК-тай хамтран тэсэлгээ хийх, тэсрэх бодисын байнгын түгээх агуулах барих зэрэг ажлуудыг санаачлан, гишүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах боломжийг нэн түрүүнд бүрдүүлж чаджээ.
Тус байгууллагын өөр нэг чиглэл нь гишүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих үүднээс тэднийг өөр ажлын байранд шилжүүлэх хувилбарт арга боломжийг эрэлхийлэх замаар хөдөлмөр эрхлэх бололцоо, сонголтыг нь өргөжүүлж, эрх ашгийг нь хамгаалах явдал ажээ. Тиймдээ ч, хуримтлалын бүлэг байгуулахыг дэмжих, жижиг бизнес эрхлэх боломж нэмэгдүүлэх, бизнес сургалт зохион байгуулах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажээ. Үүний нэг жишээ нь, нөхөрлөлүүд өөрсдийн сонирхлоор хуримтлалын бүлэг байгуулах замаар жижиг бизнес эрхлэх, төсөл бичих санхүүгээ төлөвлөгөөтэйгөөр хөтлөх зэрэг олон эерэг дадал эзэмшиж байгаа талаар гишүүд өгүүлж байлаа. Өөрийн гэсэн албан тасалгаатай байхын давуу талыг гишүүд өгүүлэхдээ “хамтран цуглаж, асуудлаа тодорхойлох, хийх ажлаа хэлэлцэх” гээд олон талын ач холбогдолтой ажээ. Мөн гишүүдийнхээ нийгэм эдийн засгийн хөгжилд туслах зорилгоор тусламж шаардлагатайд нь хүлэмж барьж өгөх зэргээр олон дэмжлэг, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Энэ бүх ажил, амжилтууд нь тэдний хамт олны халуун дулаан сэтгэл, багийн хамтын ажиллагаа нягт бэхжин хөгжиж чадсанаас илхэн.
Нэн тэргүүнд, тогтвортой бичил уурхайг хөгжүүлэх, гишүүдийнхээ эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамрах сургалтуудыг зохион байгуулж ирсэн нь ТББ-ын нөхөрлөл, гишүүдийн амьдрал үйл ажиллагаандаа дэвшил, ахиц хийх томоохон хөрөнгө оруулалт болсон аж.
Гишүүд, нөхөрлөл бүлгийн хэнтэй ч уулзсан сургалтын ач холбогдол үр нөлөөг “хандлага, зан үйлийг өөрчлөх гол чиглүүлэгч” хэмээн томьёолж байгаагаас сургалтын үр нөлөө амьдрал, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийн хэмжүүр болж чадсаныг илэрхийлж байлаа. Жишээлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 80-90 хүн, нөхөн сэргээлтийн чиглэлээр 50, эрүүл мэнд нийгмийн даатгалын чиглэлээр 30-40, бичил уурхайн холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр 70-80 хүн жил бүр сургалтад хамрагддаг байна. Хөгжлийн бусад онцлох давуу тал нь, гишүүд зүгээр нэг сонсоод, сургалтад хамрагдаад зогсохгүй, тэндээс сурч мэдэж ойлгосноо бодитоор хэрэгжүүлж ирсэн нь гишүүдийн хандлага зан үйлд гарсан өөрчлөлтөөс тод харагдаж байлаа.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах анги, Тогтвортой бичил уурхай төсөл, хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөвлөгөө, сургалт сурталчилгаа хийж ирсэн нь хувиараа алт олборлогч гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, сэргийлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ. Үүний үр дүнд, “Авран туслах” баг байгуулагдан тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг нь осол эндэгдэл буурах, олборлолтын талбайд хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдүүлж чадсан байна.
Бичил уурхайчдад тулгамддаг томоохон асуудал нь газрын зөвшөөрлийн тухай асуудал юм. Нэгдсэн журам, зохион байгуулалтаар өөрсдийн хүч, эв санаагаа нэгтгэж, орон нутагтаа олон талаар нөлөөлж чадсаны үр дүнд “Ноёд” олборлолтын газрын дүгнэлт гарснаар албан ёсны зөвшөөрөлтэй газар бүхий ажлын байртай болж чадсан байна. Өөрсдийн албан ёсоор зөвшөөрөгдсөн талбайдаа нөхөн сэргээлт хийдэг туршлагыг үлгэр жишээ болохуйцаар орон нутагтаа хүлээлгэн өгөх замаар нутгийн захиргаа, удирдлагад өөрсдийн хийж бүтээсэн ажлуудаа тайлагнаж цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадсан байна. Түүнчлэн, хамтын ажиллагаа нь хүрээгээ тэлж орон нутгийн удирдлага, эмнэлэг, цагдаагийн байгууллагаа хязгаарлагдахгүй олон улсын байгууллагатай хамтран ажилладаг.
Ажлын хүнд нөхцөлтэй холбоотойгоор бичил уурхайчдын дунд уушгины өвчлөл, багтраа, ууц нурууны өвчин элбэг байдаг. Тиймээс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үр шим, ашиг тусыг сурталчлах ажлыг тогтмол хийсний үр дүнд өнөөдөр гишүүдийн 90-ээс дээш хувь нь эрүүл мэндийн даатгалд, 70-аас дээш хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг болсон. Мөн жил бүр тогтмол сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд гишүүдийг хамруулж, нийтлэг тохиолддог өвчний талаарх сургалтад суулгаж эрүүл мэнддээ анхаардаг болсон. Мөн байгууллагын хөгжил дэвшил нь гишүүдийн сайн сайхан эрүүл аюулгүй байдалд нөлөөгөө үзүүлж буйн нэгээхэн жишээ ажээ.
Бичил уурхайчдад тохиолддог нийтлэг бэрхшээлтэй асуудлын нэг нь тэсэлгээний асуудал. Энэ асуудлыг зөв зохистой шийдээгүйгээс, бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд өндөр эрсдэл дагуулсан хэвээр. “Дууш Мандал Хайрхан Холбоо” байгууллагыг анхлан санаачилж байгуулалцаж явсан анхны тэргүүн Д.Туяатай энэ байдал мөн л салшгүй холбоотой.