“МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” ЦАХИМ ФОРУМД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2021-09-21

“МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” ЦАХИМ ФОРУМД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

20 минутын өмнө

 

 

                  Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй тогтолцоог бүрдүүлж, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж, мөрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн идэвх санаачилгатай ажилласаар байна.

Тус Хорооноос өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн зах зээлийн өсөлтийг дэмжих, олон улсын стандартад нийцсэн тогтвортой, эрүүл эдийн засгийг бүрдүүлэхэд зохицуулалттай салбарын оролцогчдын мэдлэг, мэдээлэл чухал ач холбогдолтой. Үүнтэй холбогдуулан Хорооноос өөрийн зохицуулалттай санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн 2 салбарын оролцогчдын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой чадавхыг бэхжүүлэх, салбарт тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх зорилготойгоор Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо болон Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа-2021” сэдвийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, салбарын оролцогчдыг хамруулсан цахим форумыг зохион байгуулах гэж байна. 

Энэхүү форумаар Хорооны зохицуулалттай санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна салбарын цаашдын хөгжил, чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Форумд тус Хорооны холбогдох албан хаагчдаас гадна Терроризмтой тэмцэх зөвлөл, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба болон Алтны бичил уурхайн зөвлөл, мэргэжлийн холбоодоос зочин илтгэгчид илтгэл тавих бол панел хэлэлцүүлгийн үеэр холбогдох эрх бүхий байгууллагууд оролцож нээлттэй асуулт, хариулт өрнүүлэх юм.

Форумыг 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд тус тус цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд доорх холбоосоор орж тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүртгэлээ хийлгэнэ үү. Нэмэлт мэдээллийг +51-261112, +51-261113 дугааруудаас болон amlctf@frc.mn цахим шуудангаар  Үнэт металлын үндэсний холбооны 70155959, 88300442  дугаараас авах боломжтой.

Форумын хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

Форумд доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

  1. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын цахим форум                                   / 9-р сарын 23 нд Үл хөдлөхийн салбар /
  2. Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн цахим форум       / 9-р сарын 24 Үнэт металлын салбар,  эдлэлийн арилжаа эрхлэгчдээс бусад оролцогч/
  3. Үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн цахим форум   /9-р сарын 24 ний үдээс хойш  Эдлэлийн арилжаа эрхлэгчид/
Сэтгэгдэлүүд