Ховд аймгийн Буянт, Мянгад сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа
2024-05-01

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024”, “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд байгаль орчны салбарын хууль журмыг сурталчлах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Буянт, Мянгад сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Сургалтанд сумдын төрийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн сурагчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл 84 хүн оролцлоо.

Хамтран ажилласан рlanetGold Mонгол төсөл, сумдын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

Сэтгэгдэлүүд