Ховд аймаг "Бичил уурхайн хууль эрхзүйн орчин, өнөөгийн байдал" сэдэвт аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа.
2018-05-17

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05-р сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" батлагдсан бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон тогтоол, журмыг хэрэгжүүлэх, баруун бүсэд байгалийн баялгийг зүй зохистой ашигласан, нөхөн сэргээсэн, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх үүднээс Ховд аймагт "Бичил уурхайн хууль эрхзүйн орчин, өнөөгийн байдал" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, бичил уурхай бүхий сумдын удирдлага, бичил уурхайчид, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Сэтгэгдэлүүд