Хариуцлагатай бичил уурхай зөвлөгөөн боллоо
2019-03-19

Xариуцлагатай бичил уурхай зөвлөгөөн Төв аймгийн Баянчандмань сумын Наранбулаг амралтын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд ШХА-ын Тогтвортой бичил уурхай төслийн Олон нийтийн хөгжлийн эксперт Д.Ганчимэг, МБУНДХолбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцогт болон бусад албаны хүмүүс, Төв аймгийн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, бичил уурхайчид 100-аад хүн хамрагдлаа.

Энэхүү зөвлөгөөнөөр Төв аймгийн уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, тогтвортой бичил уурхай төсөл ба орон нутгийн хамтын ажиллагаа, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-ын мэдээлэл, бичил уурхайн хууль эрх зүйн орчин, бичил уурхайд илэрч буй нийтлэг зөрчил, дутагдал цаашид анхаарах асуудал гэх мэт асуудлын талаар мэдээлэл хийж асуулт хариулт өрнүүллээ. Зөвлөгөөнийг ШХА-ын Тогтвортой бичил уурхай төслөөс санхүүжүүлж Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар зохион байгуулсан юм.

Эх сурвалж: https://bichiluurhai.mn/2019

 

Сэтгэгдэлүүд