Дундговь аймгийн Луус сумын бичил уурхай эрхлэгчид ХХАА-ны хувцас хэрэгслээр хангагдлаа
2018-10-19

Дундговь аймгийн Бичил уурхайн зөвлөл Луус сумын бичил уурхай эрхлэгчид болон төрийн албан хаагчдад бичил уурхайн эрхзүйн сургалт сурталчилгаа явуулахаар хөтөлбөр боловсруулан аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар батлуулж, зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг 2018 оны 10 сарын 19-20-ны өдрүүдэд Луус суманд ажиллаа.

Эрхзүйн сургалтанд Луус сумын төрийн албан хаагчид, бичил уурхай эрхлэгчид, “Шаргал дэлгэрэх ухаа, “Эрхэм зоригтбаатар”, “Номин цэнхэр ундарга”, “Наран цагаан тээг”, “Цагаан хайрханы хишиг” зэрэг 5 нөхөрлөлийн гишүүд, сумын төрийн албан хаагчид, удирдлагууд нийлсэн 60 хүн оролцлоо.  Үүнээс 20 эмэгтэй, 40 эрэгтэй. Мөн нийт 14 төрийн албан хаагч хамрагдсан байна.

Сургалтын үйл ажиллагааг ажлын хэсгийн ахлагч аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр нээж, сургалтын агуулга, зорилго зорилтын талаар сургалтанд оролцогчдод танилцуулсны дараа Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан  шинэ журмын талаар ХОХБТХ-ийн уул уурхайн бодлого хариуцсан мэрэгжилтэн П.Очирбат, Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн талаар МХГ-ын улсын байцаагч П.Нямсүрэн, Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн талаар ЭМНДХ-ийн Тэтгэврийн даатгалын байцаагч Л.Цэрэнлхам, Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, аврах ажиллагааны талаар Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Доржхорол, Бичил уурхайн татвар, төлбөрийн эрх зүйн орчны талаар Татварын хэлтсийн байцаагч Б.Жанчивдорж, Хүний эрх ба жендерийн тэгш харьцааны талаар Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь дахь ажилтан Т.Баярцэцэг,  Бичил уурхайн Уулын ажлын төлөвлөгөө, тайлан боловсруулах талаар МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цэрэндорж, нар тус бүр 15-25 минутны сургалт мэдээлэл өгсөн байна.

Сургалтын төгсгөлд  бичил уурхай эрхлэхээр зохион байгуулалтанд орж нэгдсэн 5 нөхөрлөлийн нийт бичил уурхайчдад Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл буюу толгойн зориулалтын хамгаалах хэрэгсэл /каск/, шороо, тоосноос амьсгалын эрхтэн хамгаалах зориулалт бүхий зориулалтын шүүгч бүхий амны хаалт /маск/ зэргийг гардуулан өглөө.

Сэтгэгдэлүүд