Дундговь аймгийн “Бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн”–2018 арга хэмжээг 05 сарын 22 өдөр аймгийн төвд зохион байгууллаа.
Зөвлөгөөний арга хэмжээнд Ашигт малтмалын газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, аймгийн холбогдох төрийн байгууллагууд, Хулд, Луус, Баянжаргалан, Өлзийт, Гурвансайхан сумдын Удирдлагууд бичил уурхайчдын төлөөлөл нийлсэн 120 хүн оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар үг хэлж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун “Аймгийн бичил уурхайн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьлаа.
Зөвлөгөөнд урилгаар оролцсон Ашигт малмал газрын тосны газрын мэргэжилтэн Г.Дөл “Бичил уурхайн хууль эрх зүйн орчин” сэдвээр, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн орон нутгийн засаглалын мэргэжилтэн Ч.Оюунчимэг “Тогтвортой бичил уурхай төсөл ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Сургалт, судалгаа хөгжлийн мэргэжилтэн П.Түмэндэмбэрэл “Бичил уурхайн өнөөгийн байдал ба хариуцлагын тогтолцоог сайжруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хулд сумын Засаг дарга, нөхөрлөл, хоршоо, ТББ-ын дарга нар тус тус илтгэл, мэдээлэл хийлээ.
Илтгэл мэдээллүүдтэй холбоотой хэлэлцүүлгүүд өрнүүлж, зөвлөгөөнөөс оролцогч талууд болох аймаг, сумын удирдлагууд, төрийн байгууллагууд, бичил уурхайчдад хандсан зөвлөмж гаргалаа.