Дундговь аймгийн ЗДТГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-тэй хамтран "Бичил уурхайн мэдлэгийн төвийг танилцуулах, цахим платформыг хэрэглэх заавар" сэдэвт сургалтыг 2018 оны 08 сарын 22-ны өдөр Дундговь аймагт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь ажилтан зэрэг холбогдох мэргэжилтэн албан хаагчид хамрагдлаа.
Уг сургалтаар бичил уурхайн нэгдсэн цахим платформыг ашиглан бичил уурхайн салбарын үйл ажиллагаанд оролцож буй холбогдох төрийн байгууллагууд мэдээ мэдээлэл оруулж, байх арга аргачлалын талаар зааж сургалаа.