Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим үндэстэн, цахим засаглалыг хөгжүүлэх зорилтууд нь бичил уурхайчдад төрийн нийтлэг үйлчилгээ авах, мэдээллийн санг ашиглахад өргөн боломжийг бий болгож байгаа билээ.
Иймд planetGOLD Монгол төслөөс улирал тутам зохион байгуулдаг орон нутгийн өдөрлөгөөрөө “Цахим бичил уурхайчин” танилцуулга уулзалтыг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд тус тус зохион байгууллаа.
Тус уулзалтаар нээлттэй мэдээллийн сангаас бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг гар утас болон бусад цахим хэрэгслээр хэрхэн авах талаар танилцуулж мэдээлэл өглөө.
Тухайлбал E-Mongolia зэрэг төрийн үйлчилгээний цахим платформд буй өөрийн мэдээлэл харах, үйлчилгээ авах, БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн сангийн эвдэрсэн газрын мэдээлэл, АМГТГ-ын Кадастрын мэдээллийн сангаас бичил уурхайн дүгнэлттэй талбай, бичил уурхайн байгууллагын бүртгэл зэрэг мэдээллийг гар утас, компьютер ашиглан авах талаар дадлага хийлээ.