Бичил уурхайчдад зориулсан багц сургалтыг Ховд аймгийн Булган суманд амжилттай зохион байгууллаа
2021-12-06

   Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай ЗГ-ын 2019 оны 355-р тогтоолд заасны дагуу шинээр бичил уурхайн зориулалтаар газар олгохгүй байгаа билээ. Иймээс сумын хэмжээнд албан ёсны бичил уурхайн үйл ажиллагаа явагдаагүй хэдий ч бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдэд чадавхжуулах сургалтын хэрэгцээ шаардлага байсаар байна.

✨ Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг 2015 онд соёрхон баталснаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үүрэг амлалт авсан билээ. planetGOLD төслийн зорилго нь бичил уурхайн албажуулалтыг нэмэгдүүлэх, алтны гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, алтны хүдэр боловсруулах шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар мөнгөн ус хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулах болно.

Багц сургалтын тухай Ховд аймгийн хэвлэл мэдээллийн сувагт:

https://bit.ly/3CEmlJK

https://bit.ly/3cADzgB

Сэтгэгдэлүүд