Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын уулзалт 2018 оны 02 дугаар сарын 06-нд ХЭҮК-ын 514 тоотод боллоо. Уулзалтад "Хүний эрхийн асуудлууд ба хэвлэл мэдээлэл" сэдвээр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийж, “Хүний эрхийн олон улсын гэрээ” сэдвээр ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ сургалт хийж, "Бичил уурхай дахь хүний эрхийн асуудлууд" сэдвээр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл болон Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь тус холбооны зөвлөлийн гишүүн С.Даваахүү нар мэдээлэл сэтгүүлчдэд хийлээ.
Хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, мэдээллийг сар бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубт одоогоор 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүртгэлтэй байдаг билээ. Энэ удаагийн уулзалтаар нийт 11 клубын гишүүн оролцож клубын Удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, олонхийн саналд тулгуурлан байгууллаа. Цаашид клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад нөлөөлж, клубээ төлөөлөн ажиллах, хүний эрхийн тодорхой асуудлаар лобби бүлэг байгуулах зэрэг ажлуудыг Удирдах зөвлөл манлайлж ажиллахаар тогтлоо. "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын Удирдах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр нэг жилийн хугацаатайгаар байгууллаа.
Эх сурвалж: www.sam.mn