Бичил уурхай
2021-10-11

    (Бичил уурхай) –г механикжуулалт багатай буюу огт ашигладаггүй ихэвчлэн албан бус салбарт   хамааруулан ойлгодог байсан,   сүүлийн жилүүдэд тухайн үндэсний нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, хувь нэмэр, хүрээлэн буй орчны нөлөөллөөс шалтгаалан засгийн газрууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, корпорацуудын сонирхлыг татах болсон.

  Бичил уурхайн салбар нь хувийн хэвшлийнхэнд  шинэ хөрөнгө оруулалтын боломжийг олгох болсон олон улсын стандартад нийцүүлэн газрын ховор элементийг олборлох, олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд нийлүүлэх, албан ёсны зах зээлд үүд хаалгаа нээх болсон.

Алт, касситерит, вольфрам, өнгөт эрдэнийн чулуу, очир алмаз, кобальт, тэр ч байтугай нүүрс гэх мэт олон төрлийн ашигт малтмалыг бичил уурхайн олборлолтын аргаар олборлодог бөгөөд эдгээр ашигт малтмалын олонхыг үйлдвэрлэх, худалдаалах нь дэлхийн хэмжээнд зөрчилдөөнтэй, эдгээр зөрчлийн гол цөм нь  байгалийн баялгийг өмчлөх, өмчийн эрхийн тэмцэл байдаг.

   Бичил уурхайчид туйлын хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, нэн ядуу амьдарч, олборлосон металлын жижиглэнгийн үнийн 9 хувиас бага хувийг авдаг гэсэн судалгаа байна.  Хөгжиж буй улс орны дотоод зохицуулалт, хяналт дутмаг байгаа нь уурхайчдыг ихэвчлэн хууль бусаар ажиллахад хүргэж байна, Энэ хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байдал нь эргээд тэднийг  хуулийн хүрээнд ажиллахад шаардлагатай зөвшөөрөл авах, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, амьжиргаагаа төрөлжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг олж авах саад учирлуулж байна. Энэ тохиолдолд уурхайчид ихэвчлэн түргэн олборлоод ,маш хурдан зарж, дараагийн  шинэ сайтруу хурдан шилжихийг хүсэх  нь гайхах зүйл биш юм. Практикт эдгээр үйлдэл нь эдийн засаг, байгаль орчинд сөрөг  үр дагаврыг бий болгодог төдийгүй экспортын орлогод сөргөөр нөлөөлж, олон улсын гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөхөд хүндрэл учруулдаг  байна.

   Байгалийн баялгийн өмчлөх эрхийн хамгаалалтыг бэхжүүлж, иргэд түүнийг хэрхэн, ямар зохицуулалтаар ашиглах, өмчлөх эрхийг тодорхой болгож өгөх нь энэ олборлох салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах юм. Тухайлбал бичил уурхай эрхлэгчдийн эрэл хайгуул хийх, ухах эрх нь албан ёсны дотоодын хууль дүрмийн зохицуулалттай баталгаатай байвал тэд цаашид  хууль ёсны сувгаар дамжуулан олборлосон ашигт малтмалаа зарах магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь ашигт малтмалын гарал үүслийг хянах, зөрчилдөөнийг өдөөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг Засгийн газарт олгодог байна. Олон улсад хэрэгжүүлсэн бодит жишээ нь Кимберли-гийн үйл явцыг баталгаажуулах схем (KPCS) гэх мэт олон улсын механизмыг ашигласнаар ашигт малтмалын нөөцийн ашиглахтай холбоотой зөрчилдөөнийг мэдэгдэхүйц бууруулж чадсан  байдаг байна.

   Дээрх мэдээллийг АНУ ийн  олон улсын хөгжлийн харилцааны веб сайтаас орчуулан хүргэж байна. Дээрх нийтлэлээс хархад  энэ салбарыг хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай байлгах нь хяналт тогтоох, үүсээд байгаа болон ирээдүйд үүсч болох олон  асуудлын шийдэл болох нь харагдаж байна. Иймд төрийн зүгээс бичил уурхайн салбарыг зохицуулах журам дүрмийг яаралтай  батлан хэрэгжүүлэх нь НЭН ЧУХАЛ ЮМ.

Сэтгэгдэлүүд