planetGOLD Монгол төсөл 2024 оны 3-р сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Баяжуулах үйлдвэрт шаардлагатай бичиг баримтууд” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтанд Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг алтны бичил уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн төлөөлөл, бичил уурхайчид болон Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний холбоо ТББ-н төлөөлөл оролцов.
Сургалтын хүрээнд оролцогчдод Монгол Улсад мөрдөгдөж буй баяжуулах үйлдвэрт тавигдах хууль, дүрэм, журамд заагдсан шаардлага, зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хэрхэн хангах талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн "Гложекс Консалтинг" ХХК, "Грийнтрендс" ХХК-ийн төлөөлөл Ашигт малталын тухай хууль, Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам, Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг бичил уурхайн бага оврын алт баяжуулах үйлдвэрт хэрхэн нийцүүлэх талаар мэдээлэл хүргэж, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний талаар онцлон танилцуулга илтгэл тавив.