Баяжуулах үйлдвэрлэл эрхлэлт тусгай зөвшөөрөлтэй болж байна
2021-12-20


УУХҮЯ, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) байгууллагаас зохион байгуулсан дээрх чуулганаар “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт-орон нутгийн оролцоо, хяналт” илтгэлийг хэлэлцэж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан юм.

Хуулийн төсөлд хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход аймаг, орон нутгийн иргэдээс асуудаг байсан одоо үүнийг өөрчилж солбилцлын дагуу Засгийн газраас баталдаг болж байна. Түүнчлэн уул уурхайг улсын болон орон нутгийн чанартай гэсэн хоёр ангилалд хуваажээ. Нүүрс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргадаггүй уурхайг орон нутгийнх гэх бол экспортод бутээгдэхүүнээ гаргадаг уурхайг улсын зохицуулалтай гэж үзэхээр хуульд тусгажээ.

 

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэд, олон нийтэд өөрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор 2 жил тутамд байгаль орчин, нийгэм, засаглалын тайланг гаргах зохицуулалт оржээ. 

 

Тодруулбал, түгээмэл тархацтай ашигт малтмал болон тухайн орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг уурхайнууд нь орон нутгийн зохицуулалттай уурхайд, бусад нь улсын зохицуулалттай уурхайд хамаарна. Улсын зохицуулалттай уурхай нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулна. Ингэхдээ аймаг, нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн чиглэлд тусгасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг гэрээнд тусгасан байхаар зохицуулах гэж байна. Хууль батлагдвал сум, дүүргийн удирдлагатай ОНХАГ-г орон нутгийн зохицуулалттай уурхайнууд байгуулах аж.

Ингэхдээ сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд байгуулна гэж оруулжээ. Улсын зохицуулалттай уурхай нь жил бүр ашиглалтын төлөвлөгөө, тайлангаа батлуулж, хүргүүлэх болон орон нутгийн зохицуулалттай уурхай нь уулын ажлын төлөвлөгөөг 3 жилээр хийж, тайлангаа жил бүр хүргүүлэх юм байна.

 

 

 

 

Түүнчлэн Дорнод, Өмнөговь, Ховд, Дорноговь гэсэн 5 аймагт АМГТГ-ын харьяа нэгж байгуулах бол 21 аймагт Эрдэс баялгийн хэлтэс байгуулахаар тусгажээ. Шинэ хуулийг УУХҮЯ, БОАЖЯ зэрэг холбогдох байгууллагаар хэлэлцэж дууссан бол олон нийт болон аймаг орон нутаг, иргэний нийгмийн байгууллага бусад оролцогч талыг хамруулан 4 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний хэлэлцүүлэг өнгөрсөн сарын сүүлээр болж баруун бүсийнхэн хуульд саналаа тусгасан бол өчигдөр зүүн бүсийнхнийг оролцуулан хэлэлцүүллээ. Хуулийн шинэчилсэн найруулгад ил тод байдлыг хангах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүргийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэд, олон нийтэд өөрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор 2 жил тутамд байгаль орчин, нийгэм, засаглалын тайланг гаргах зохицуулалт оржээ.

 

 

 

 Эх сур-montsame-с….

Сэтгэгдэлүүд