Баянхонгор аймгийн бичил уурхайчид зөвлөлдлөө
2018-05-25

Баянхонгор аймаг бодлогын хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч/ХАМО/ иргэдээ дэмжиж ажиллах ч, тоог нь тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт хэрэгтэй байгааг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл ажилгүй иргэдээ бичил уурхайчид болгох биш мэргэжлийн чиг баримжаа олгож, ажлын байраар хангах асуудал тулгарч байгаа нь "Бичил уурхайн зөвлөлгөөн"-ий үеэр хөндөгдлөө.

Тус зөвлөлгөөн Баянхонгор хотноо болж байгаа бөгөөд Ашигт малтмал газрын тосны газар, Тогтвортой бичил уурхай төсөл, аймгийн болон 11 сумын удирдлагууд, холбогдох албад, сумдын байгаль орчны байцаагч, бичил уурхайчид зэрэг 100 шахам төлөөлөгч аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зөвлөлдөж байна. Өнөөдөр Баянхонгор аймагт зохион байгуулалтад орсон есөн ТББ-ын 800 орчим бичил уурхайчин, говийн сумдад мөн тооны ХАМО иргэд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Зөвлөлгөөний нээлтэд аймгийн ИТХ дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, "Мэргэжлийн албад, орон нутгийн удирдлага, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд ийнхүү нэгэн дор цуглаж, зөвлөлдөж байгаа нь тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдэл хүргэх чухал ач холбогдолтой"-г онцолж байсан. Мөн аймгийн Засаг дарга "Манай аймгийн ХАМО иргэд өөрсөддөө ажлын байр бий болгож, ар гэрийн амьдралаа төвөггүй авч яваа нь хөдөлмөрч, тууштай байдлыг нь илтгэж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд чамгүй ажил арга хэмжээг хэрэгжүүлдэг нь сайшаалтай. Мөн татварт төвлөрүүлж байгаа мөнгөн дүн нь хоёр тэрбумд хүрсэн нь бодит ажлыг хийхэд чухал хөшүүрэг болдог"-ийг хэлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн, "Баянхонгор аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 52,100 хүн байгаагийн 41 мянга орчим нь тогтмол ажилтай бөгөөд 10 мянга гаруй нь ажил эрхэлдэггүй гэсэн судалгаа байна. ХАМО 800 гаруй иргэн ажилгүй гэх ангилалд багтаж байгааг өөрчилж, албан ёсны ажилтай гэх ангилалд бүртгүүлэх боломжийг олгоно."

Баянхонгор аймгийг 2016-2025 онд хөгжүүлэх хэтийн зорилтод "Бичил уурхайчид болон ХАМО иргэдийн мэдээллийн цахим сан үүсгэх, экологийн боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар явуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил эзэмшүүлэх, ЖДҮ эрхлэх санал санаачлагыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагууд хамтарч ажиллах" гэсэн заалтыг оруулж өгсөн анхны аймаг юм. Мөн тус зорилтод "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй гурван талт гэрээ байгуулах замаар бичил уурхай эрхлэгчдийн газрын асуудлыг шийдвэрлэж ажлын байрыг бий болгоно" гэх заалтыг тусгажээ.

Цаашид орон нутгийн зүгээс бичил уурхайн эрхзүйн орчны талаар таниулах, чадавхийг бий болгох ажил, уялдаа холбоог сайжруулж, алслагдсан бичил уурхайнханд төрийн үйлчилгээг хүргэх, үлгэр жишээ болохуйцаар нөхөн сэргээлтийг 9 га талбайд гүйцэтгүүлэх, алт борлуулах нэг цэгийн үйлчилгээг бий болгох зэрэг ажлыг хийх юм байна. 

Зөвлөлгөөнд аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Тогтвортой бичил уурхай төсөл, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Монголбанкны төлөөлөл холбогдох мэдээлэл хийж байгаа юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэг хэлэхдээ, "Бичил уурхайчид 40 га газар нөхөн сэргээлт хийсэн гэх мэдээлэл байгаа ч үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийг хангалтгүй хийдэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад ороогүй хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил байсаар байгаа"-г онцлов. Мөн сум орон нутагт иргэдийг хууль эрхзүйн мэдээллээр хангадаггүй, хяналт сул байгааг ч шүүлжилсэн юм.

Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд "Бичил уурхайчдын дунд гэнэтийн осол, амьсгалын замын үрэвсэл, бөөр шээсний замын өвчлөл, мэдрэлийн ёзоорын эмгэг зэрэг өвчлөл зонхилж байна. Хэлж ирэхгүй аюул осол тулгарвал хаа байсан хол газраас дуудлага өгч хүлээх, тэр хэвээр нь эмнэлэгт хүргэх зэрэг цаг алдаж эмнэлгийн тусламж авах олон хүндрэл үүсгэдэг. Тиймээс бичил уурхай эрхлэгч хэн бүр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал" гэж байв. Мөн энэ талаар сургалт авахыг хүсвэл аймгийн Эрүүл мэндийн газар нээлттэйгээр хүлээн авахаа уламжилсан.

2007 оноос "Тогтвортой бичил уурхай" төсөл хэрэгжсэнээр 2008 онд Жаргалант сумд анхлан бичил уурхай эрхлэгчдийг зохион байгуулалтад оруулан ажиллуулж эхэлснээр нинжа гэх нэр томъёо "түүх" болжээ. Төсөлхэрэгжсэнээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хуулийн хүрэээд зохион байгуулалттай ажиллаж эхэлсэн нь эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудлыг шийдэхэд ч дөхөм болж, хариуцлагатай бичилуурхайчид болсон байна.

Сэтгэгдэлүүд