ШХА-ийн санхүүжилтээр, Уул уурхайн яам, Азийн сан хамтран хэрэгжүүлсэн ESEC II төслийн хүрээнд 7 аймгийн 12 суманд хийгдсэн бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгчээ. Мөн 2016 онд "Монголд хэрэгжүүлсэн бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслүүд" нэртэйгээр хэвлэгдсэн товхимолд эдгээр нөхөн сэргээлтүүдийн тухай танилцуулсан байна.