Уул уурхайн хөдөлмөрийн орчин уурхайн мөргөцөг урагшлах, шинэ чулуулаг, шинэ орчинтой тулгарах зэргээр алхам тутамд өөрчлөгдөж байдаг онцлогтой. Иймд онцгой хүнд, аюултай нөхцөл байдал тулгарах, эрсдэл гарах магадлал өндөр байдаг. Иймд уул уурхайн аврагчид мэргэжлийн онцгой өндөр ур чадвар, хариуцлагатай, шуурхай бэлэн байдалтай байх ёстой. Энэхүү гарын авлагад уурхайлалтын онцлогоос хамаарч үүссэн янз бүрийн ослын нөхцөл байдалд аврах ажиллагааг хэрхэн зөв, шуурхай зохион байгуулах талаар дэлгэрэнгүй тусгажээ.