Өнөөдөр хөгжиж буй 70 гаруй оронд 40 сая хүн бичил уурхай эрхэлж амьжиргаагаа залгуулж байна. Бичил уурхай нь орон нутагт ажлын байр бий болгож, эдийн засагт хувь нэмрээ оруулдаг. Бичил уурхайчдын номын санг нэгээр баяжуулах энэхүү эмхтгэлд Ази, Африк, Латин Америкийн улс орнуудын бичил уурхайн туршлага, саад бэрхшээл, сургамж, ололт амжилтуудын талаар дэлгэрэнгүй дурдсан байна.