Ном товхимол Бичил уурхайчдад тохиолдох мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Тайлбар

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судалгааны багийн 2013 онд хийсэн “Бичил уурхай эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгаа” үр дүнгээс харахад бичил уурхайчдын нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж хангалтгүй, тэдний нилээд хэсэг нь мэргэжлээс шалтгаалах өвчинд өртсөн ба өртөх эрсдэл маш өндөр байна. Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн энэхүү гарын авлагыг эмч нарт зориулан боловсруулсан бөгөөд бичил уурхайчдад тохиолдох уушиг тоосжих, харшилт өвчнүүд, ууц нуруу, хөдөлгөөний эрхтэний эмгэг, хүнд металлын хордлогууд гэх мэт мэргэжлээс шалтгаалах өвчин, эмгэг, илрэх шинж тэмдэг, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргуудын талаар тусгасан.
Файлын мэдээлэл

Он:

2016

Зохиогч(ид):

О.Чимэдсүрэн нар (ЭМЯ, ШХА-ийн ТБУТ )

Нэмсэн:

SAM Project, SDC Mongolia
Файлын мэдээлэл