Баянхонгор аймгийн Жаргалант суманд ажиллалаа.
2017-06-09

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажилтнууд, орон нутгийн гишүүн байгууллагуудыг чадавхжуулах, бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Жаргалант сумын төрийн албан хаагчдад болон тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчдэд 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах ахлан, референт Б.Сэмжидмаа, референт Ж.Гантуяа, ахлах мэргэжилтэн Б.Содонцэцэг нар "Хүний эрхийн үндсэн ойлголт хандлага”, "Жендер ба хүний эрх”, "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрх” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сургалтын дараа тэдэнд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалт ярилцлага хийлээ.

http://www.zaluu.mn/p/37892.html

Сэтгэгдэлүүд