Тайлбар
Бичил уурхайчдын ажиллах нөхцөл нь нэг хэвийн, хөдөлгөөний давталт ихтэй, биед тохиромжгүй, албадмал байрлалд хальтрах, тээглэх, унах, юманд цохиулах, даруулах, иртэй хөдөлгөөнтэй багаж хэрэгсэлтэй харьцах үед хавчуулагдах, зүсэгдэх зэрэг осол гэмтэлд өртөх эрсдэл өндөртэй байдаг. Энэхүү гарын авлагаар дамжуулан бичил уурхайн хөдөлмөрийн нөхцөлийн зарим сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн онцлог, сөрөг нөлөөллөөс үүсэх өвчин, эмгэг, илрэх шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргуудын талаар тодорхой ойлголт, мэдлэгийг хуваалцаж байна.