Энэхүү судалгааг ШХА-гаас хэрэгжүүлдэг Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээний өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, Монгол Улсын макро эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох бодлогын санал, зөвлөмж өгөх зорилгоор гүйцэтгэсэн байна. Судалгааны үр дүнд бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахтай холбоотойгоор ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг зөвлөжээ.