Тайлбар
Судалгааны зорилго нь сонгосон судалгааны бүлгийн бичил уурхай, өнөөгийн нөхцөл байдал, стандарт, дадлага туршлага, түүний дотор жендэрийн асуудлын үндсэн үнэлгээг өгөх явдал юм. Энэхүү тайлангийн зорилго нь төслийн талбай дахь бичил уурхайгаар алт олборлох салбарын жендэрийн динамик, тэдгээрийн Монгол дахь уурхайчин эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэгтгэн дүгнэхэд оршино.