Энэхүү судалгааг Мэдлэгийн төвд хамгийн тохиромжтой, үр дүнтэй мэдээлэл солилцох арга хэрэгслийг тодорхойлох, хэрхэн тогтвортой авч үлдэх, ТБУТ-ийн талаарх бичил уурхайчдын санал сэтгэгдлийг үнэлэх зорилгоор 9 аймгийн 15 сумын нийт 454 иргэнтэй уулзаж ярилцан мэдээлэл цуглуулсан. Зарим нэг санал зөвлөмжөөс энд дурдвал; бичил уурхайчид интернэт, ухаалаг утас ашиглах бололцоо, чадавх харилцан адилгүй тул мэдлэгийн төв нь уулзалт, баримт бичиг, интернэт, гар утас гэсэн дөрвөн аргыг хослуулан харилцаа холбоог бий болгох нь үр дүнтэй гэжээ. Мөн төвийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжуудын талаар зөвлөжээ.