МУ-ын Засгийн газар “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай 2017 оны 1-р сарын 18-ны өдрийн 20-р тогтоол батлан гаргасан. Уг хөтөлбөрт бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журмыг шинээр боловсруулан мөрдүүлэх, үнэт металлын сорьцын хяналтын байгууллагыг бэхжүүлж техник технологийг шинэчлэх, алт олборлолтын томоохон бүс нутагт сорьцын салбар лаборатори байгуулах нөхцөлийг хангах талаар тусгасан. Цаг үеээ олсон энэхүү товхимлоос үнэт металл, эрдэнийн чулуу олборлолт, боловсруулалт, баталгаажуулалтын талаар дээлэгэрэнгүй мэдэж авч болно.