Туршлага судлах аялал
2018-11-09

Аймгийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран 2018 оны 10-р сарын 3-ны өдөр батласан удирдамжын дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол суманд туршлага судлах аялал зохион байгууллаа.

Уг аялалд ЗДТГ , бичил уурхай бүхий сумдын засаг дарга нар , байгаль орчины улсын байцаагч , ТББ болон нөхөрлөлийн тэргүүнүүд гэх 23 хүнээс бүрдсэн аялалын баг Шарын гол сумын нутгийн удирдлагууд болон тус сумын “Буянтын Хөндий Шарын гол” ТББ-аар зочилон бичил уурхайд тулгамдаад буй асуудлууд дээр санал солилцон шийдвэрлэх арга замын талаар туршлага солилцлоо. Мөн улсдаа сайн туршлага болж байгаа “Буянтын Хөндий Шарын гол” ТББ-ын олборлолтын талбай , нөхөн сэргээсэн талбай зэрэгтэй газар дээр нь танилцаж ололт амжилт дүүрэн буцлаа.

Биднийг найрсаг нөхөрсөг хүлээн авж сайн туршлагаасаа хуваалцсан Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа мөн ИТХ-ын дарга  , Тамгын газрын дарга , Буянтын Хөндий Шарын гол ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа болон нийт бичил уурхайчиддаа талархаж буйгаа илэрхийлж байна.

Сэтгэгдэлүүд