Дэд зөвлөлийн хурал
2018-11-27

Хэнтий аймгийн Засаг даргийн дэргэдэх бичил уурхайн дэд зөвлөл 2018 оны 11-р сарын 27-ны өдөр 2 дахь удаагийн хурлаа бичил уурхай бүхий сумдын засаг дарга нарыг оролцуулан хуралдлаа. Уг хуралдаанаар дэд зөвлөлд ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэн батлалаа. Төлөвлөгөөнд 2019 онд бичил уурхайчдыг Нийгмийн даатгалын шимтгэлд алан ёсоор бүрэн хамруулах, газрын асуудлыг дэмжих, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, Хэнтий аймгийн ХБУНХолбоо ТББ , АЗДТГ , Сум орон нутагтай гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллах гэх зэрэг ажлууд тусгагдсан байна.

Сэтгэгдэлүүд