Бичил уурхайчид ба хамтын ажиллагаа
2018-11-02

Увс аймгийн бичил уурхайчид зөвлөлдөв

 

Аймгийн бичил уурхайчдын анхдугаар зөвлөгөөн, хэлэлцүүлэгийг аймгийн засаг даргын ивээл дор хийж, аймгийн ЗДТГ, ИТХАА, ХОХБТХ голлон, ажлын хэсэг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, АМГТГ, хамтран ажиллагч донор байгууллагууд ТБУ төслөөс эдийн засгийн хөгжлийн эксперт М.Дөлгөөн, МБУНДХолбооноос хуулийн зөвлөх Мөнхцэцэг нар урилгаар хүрэлцэн ирснээс гадна аймгийн МХГ, БОАЖГ, Татварын хэлтэс, Увс нуурын ДЦГ, Усны сав газар, Цагдаагийн газар, ГХБХБГ, ЭМНДХ, УБХ, ОБХ, ХНХГ, УЦУОШГ, Улаангом коллеж, Нэгдсэн эмнэлэг, Монгол банк, ТББ-нөхөрлөл, МБУНДХ-ны салбар, сумдын ИТХ-ын дарга, засаг дарга, БОХ улсын байцаагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл... нийт 120 гаруй албан тушаалтан, төлөөллүүд оролцож, 10 гаруй мэдээлэл, илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг явагдсан.

Уг зөвлөгөөн хэлэлцүүлгээр аймгийн бичил уурхайчдын ажиллах газрын асуудлыг шийдвэрлэх, албажуулах, бичил уурхайчдыг дэмжин, дүгнэлт гарсан талбайд гэрээ байгуулан ажиллуулах, орон нутаг, уул уурхайн компани, бичил уурхайн байгууллага гурвалсан гэрээгээр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хамтран ажиллах зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, тодорхой саналууд тохиролцоонд хүрлээ.

Мөн аймгийн бүх багийн засаг дарга нарын сургалтанд оролцсон 120 хүнд бичил уурхайн эрх зүйн орчны талаар ХОХБТХэлтсээс мэдээлэл хийж, тодорхой ойлголт өгч хамтран ажиллаа.

 

2018 онд хийгдсэн ажлын үр дүн:

  1. Увс аймгийн бичил уурхайчдын зөвлөгөөнийг сүүлийн жилүүдийн хувьд анх удаа санаачлан зохион байгуулж, холбогдох яам, газар, төслийн нэгж, сум, агентлагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл, бичил уурхайчид, ТББ-нөхөрлөлийн төлөөлөл оролцож, холбогдох мэдээллийг хийж, харилцан ойлголцох нөхцлийг бүрдүүлсэн..
  2. Тариалан сумын Бургастайд АМГТГ-аас 4.5 га-д дүгнэлт гарсны дагуу сумын ЗДТГ, Баянхангай нөхөрлөл гэрээ байгуулж, бичил уурхай эрхлэх боллоо.
  3. Давст сумын нутагт оршдог Шүдэн уулын чулуун давсны ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Их тэмүүлэл”ХХК-тай зөвшилцөж, тухайн сумын нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулж, чулуун давсыг бичил уурхайгаар олборлож эхлэв. Мөн тус компани сумын төвд давс боловсруулах жижиг үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна. Ингэснээр тус суманд тодорхой хэмжээгээр ажлын байр шинээр нэмэгдэж байна.
  4. Увс аймгийн Хөгжлийн бодлогын баримт бичигт бичил уурхайн талаарх асуудлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, ТБУ төслийн ажилтан М.Дөлгөөн, МБУНДХ-ны хуулийн зөвлөх Мөнхцэцэг нар чиглүүлэгчээр оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХАА, ЗДТГ, ХОХБТХ, БОАЖГ, МХГ, ЭМНДХ, ХНХҮГ, ОБХ, ГХБХБГ, Татварын хэлтэс, УБГ, Улаангом коллеж зэрэг холбогдох хэлтэс агентлагуудаас нийт 25 албан тушаалтан оролцож, санал бодлоо илэрхийлэв. Энд гарсан саналуудыг нэгтгэн томъёолж, “Аймгийн хөгжлийн хэтийн зорилт” бодлогын бичиг баримтын төсөлд тусгахаар болсон.
  5. Бичил уурхай эрхлэгчдийн олборлолтын талбайд хүрч, төрийн зарим төрлийн үйлчилгээг /хууль тогтоомжийн сурталчилгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар, бүртгэл хөдөлгөөн, төсөл хөтөлбөрт хамрагдах, хүний эрх, мэргэжлийн сургалт...г.м./ тогтмол үзүүлж ажиллах нөхцлийг хангах зорилгоор “Зөөврийн ажлын байр-Гэр” хоёрыг худалдан авч тохижуулав.
  6. Улаангом политехник коллеж тусгай хөтөлбөрийн дагуу 2017, 2018 онд хувиараа алт олборлож байсан 50 залууг богино хугацаанд 6 төрлийн мэргэжлээр сургаснаар олон залуус хоёрдогч ажлын байр луу шилжиж, өөр найдвартай амьдралын эх үүсвэртэй боллоо. Ийм сургалтыг энэ намар дахин явуулахаар төлөвлөж байна.
  7.  

Нэгтгэж тайлагнасан:  З. Ганболд /ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн/

Сэтгэгдэлүүд