Хариулт 8: Байдаг, Дэлхийн Банк болон Пакт байгууллагын хамтарсан www.delve.org гэсэн бичил уурхайн платформ бий.
Хариулт 7: Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформыг хөгжүүлэх, бичил уурхайтай холбоотой мэдээ мэдээллээр хангахад хамтрагч байгууллагуудын идэвх санаачилга чухал ач холбогдолтой юм. Иймд байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Тиймээс хүсэлтээ доорхи info@asmhub.mn хаяг руу илгээгээрэй.
Хариулт 6: Бичил уурхайн мэдлэгийн төв нь Удирдах зөвлөл, дөрвөн сэдэвчилсэн бүлгүүд, Ажлын албаас бүрддэг. Удирдах зөвлөл нь мэдлэгийн төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бичил уурхайн мэдлэг мэдээллийг бий болгох, хөгжүүлэх, стратегийн сонирхолтой байгууллагуудаас бүрдэнэ. Дөрвөн сэдэвчилсэн бүлгийг удирдах зөвлөлийн гишүүд удирдаж Ажлын алба хариуцан ажиллана. Ажлын алба нь мэдлэгийн төвийн цахим платформыг өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, агуулга контент дээр чанарын хяналт тавьж ажилладаг.
Хариулт 5: Монголын бичил уурхайн мэдлэгийн төв нь олон хэрэглэгчдэд хүрч, бичил уурхайн талаарх мэдээ мэдээллийг авах сонирхолтой хүн бүрт нээлттэй. Мэдлэгийн төвийн платформ нь голчлон Монгол хэл байх бөгөөд англи хэл дээр ихэвчлэн олон улсын туршлагаас оруулсан мэдээллүүд байна. Мэдлэгийн төвийн гол хэрэглэгчид: Бичил уурхайн ТББ болон нөхөрлөлүүд, бичил уурхайчид Засгийн газар буюу төрийн байгууллага, хувийн хэвшил, судалгаа, боловсролын байгууллагууд, олон улсын байгууллагууд, бусад улс орны бичил уурхайчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд юм.
Хариулт 4: Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийг 13 жил хэрэгжүүлсний үндсэн дээр Монголын бичил уурхайн туршлагыг илүү өргөн хүрээнд түгээхээр зорьсон. Үүний үндсэн дээр Монголын бичил уурхайн оролцогч талуудыг холбох мөн олон улсын түвшинд тэдний оролцоог бий болгох зорилго бий болсон. Мэдлэгийн төв нь төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болж өгөх бөгөөд төслийн хамтрагчдыг холбож, бичил уурхайн талаар мэдээлэл солилцох механизм болж өгөх юм.
Хариулт: Монголын бичил уурхайн мэдлэгийн төв гэдэг нь вэбэд суурилсан цахим платформ бөгөөд бичил уурхайтай холбоотой мэдээ мэдээллийн идэвхтэй солилцох, түгээхээс гадна бичил уурхайчдыг Монголын төдийгүй дэлхийн бичил уурхайн мэдлэг мэдээлэлтэй танилцах, холбох боломжтой гүүр юм. Энэхүү платформ нь бичил уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хадгалахаас гадна энэ салбарт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээ мэдээллүүдийг байршуулна.
Хариулт: 2008 оны 71 дүгээр тогтоолоор “Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр”, 72 дугаар тогтоолоор “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг тус тус баталсан. 2010 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. 2014 онд батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д бичил уурхайн асуудалт тусгагдсан. 2016 онд Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдаж бичил уурхайн үйл ажиллагааны талаар тусгагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” шинэчлэн батлагдсан байна.
Хариулт: Ашигт малтмалын тухай хууль 4.1.23 зааснаар “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлнэ.